ХҮНИЙ НӨӨЦ

1998 ОНД ҮҮСГЭН БАЙГУУЛАГДСАН ҮНДЭСНИЙ УУГАН КОМПАНИУДЫН НЭГ ЮМ.

Гарчиг / вебэд харагдахгүй /

ХҮНИЙ НӨӨЦИЙН БОДЛОГЫН АЛСЫН ХАРАА

Компаний нэр хүндийг хөдөлмөрийн зах зээлд нэмэгдүүлэх, өөрийн компанийн үйл ажиллагааг бусдад сурталчлах, ижил төрлийн үйл ажиллагаа явуулдаг компаниудаас илүү нэр хүндтэй, үнэ цэнэтэй ажилтнуудыг бий болгох. Ажилтнууд өөрийн ажлаараа ямагт бахархаж бусдад өөрийн ажлын үнэ цэнийг мэдрүүлэн ажиллах боломж, бололцоогоор хангах.

ХҮНИЙ НӨӨЦИЙН БОДЛОГО

Компанийн бизнес төлөвлөгөөний зорилго, зорилтыг хэрэгжүүлэх чадварлаг хүний нөөцийг бүрдүүлж, аз жаргалтай, өндөр бүтээмжтэй ажилтанг төлөвшүүлэхэд энэхүү бодлогын зорилго оршино.

НЭЭЛТТЭЙ АЖЛЫН БАЙР

Манай байгууллага нь “Барилга Хот байгуулалтын Яам”-наас олгогдсон тусгай зөвшөөрлийн дагуу Барилга угсралт, интерьер, экстерьерийн ажлаар 250 гаруй объектын холбоо, дохиолол, дотор гадна цахилгааны угсралтын чиглэлээр нийслэл болон хөдөө орон нутагт 400 гаруй объектод угсралт, суурилуулалтын ажил үйлчилгээ хийсэн туршлагатай хамт олон юм.

Гарчиг зурган мэдээлэл / вебэд харагдахгүй /

 

ХҮНИЙ НӨӨЦИЙН БОДЛОГЫН БАРИМТ БИЧИГ

Компаний Хүний нөөцийн бүрдүүлэлтийг оновчтой, зөв хийх нь хөдөлмөрийн зах зээлээс ур чадвартай, мэргэжлийн ажилтнуудыг сонгон шалгаруулах, тэдгээр ажилтнуудыг урт хугацаанд үр бүтээлтэй, бүтээмжтэй ажиллуулах нөхцөл боломжийг бүрдүүлэх эхний шат юм. Тиймээс хөдөлмөрийн зах зээлээс өөрийн компанийн онцлог, үйл ажиллагаанд нийцсэн чадварлаг ажилтнуудыг сонгон шалгаруулах нь хамгаас чухал байдаг. 

Хүний нөөцийн бүрдүүлэлтийг хийх аргачлалуудаас доорхи аргуудыг илүү түлхүү ашиглаж байна.

  • Интернет орчинд ажлын зарыг байршуулан ажиллаж байна 
    • zangia.mn ажлын зарын сайттай хамтран ажилладаг бөгөөд Мөнгөн багцийн гишүүн
    • Worki.mn ажлын зарын сайт болон Апп-г ашигладаг
    • Монголын хамгийн том зарын сайт болох www.unegui.mn вэб сайтыг ашиглаж ажлын зараа хамгийн олон хүнд хүртээмжтэй байдлаар явуулж байна
    • Сошиал сувгууд болох Facebook, LinkedIn-г ашиглаж компанийн нээлттэй ажлын зарыг олон нийтэд нээлттэй байдлаар хүргүүлдэг
  • Мэргэжлийн сургалтын төвүүдтэй хамтран ажиллах
    • Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвүүд, Их дээд сургуулиудтай хамтран ажиллаж тухайн сургуулийг төгсөж байгаа шилдэг төгсөгч нарыг ажлын байраар хангах, тэдгээрийг өөрийн компани дээр цалинтай дадлага хийх нөхцөл боломжийг бүрдүүлэн ажилладаг.
  • Хөдөлмөр халамж үйлчилгээний газар, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төв зэрэг төрийн байгууллага болон Хөдөлмөр зуучлалын товчоо, төвүүдтэй хамтран ажилладаг бөгөөд эдгээр төвүүдээр дамжуулан хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төрийн бодлогыг хэрэгжүүлэн ажиллаж байна.
    • Орон нутгийн иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих бодлогын хүрээнд Өмнөговь аймгийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний төвтэй хамтран ажиллаж байна.
    • Нээлттэй зарлагдсан ажлын байранд сонгон шалгаруулалтыг явуулахдаа нээлттэй, ил тод, шударга, ур чадварт суурилсан байдлыг нэн тэргүүнд харгалзан үздэг бөгөөд доорхи үе шаттайгаар сонгон шалгаруулалтыг явуулдаг.
  • Ажлын зарыг нээлттэй байдлаар байршуулах
  • Ирсэн анкет, CV эхний байдлаар сонгон шалгаруулалтыг явуулах
  • Сонгон шалгарсан ажил горилогч нартай эхний шатны уулзалтыг товлох
  • Эхний шатны ярилцлагыг ЗХНА дарга болон ХН-н менежер болон тухайн нээлттэй ажлын байрны шууд удирдлага буюу албаны дарга нар уулзалтыг хийдэг
  • Эхний шатны ярилцлаганд тэнцсэн ажил горилогч нарыг ҮАЭА болон ГЗ-тай уулзалтын цаг товлож 2-р шатны ярилцлага хийдэг
  • 2-р шатны ярилцлаганд тэнцсэн ажил горилогчид ажлын санал тавих бөгөөд ажил олгогч болон ажилтан хоёр харилцан тохиролцоонд хүрсэн бол Хөдөлмөрийн гэрээ байгуулж хөдөлмөр эрхлэлтийн харилцааг эхлүүлдэг.

Шинээр ажилд орж байгаа ажилтнуудад доорх сургалтуудыг зохион байгуулах

  • Танилцуулах сургалт
  • ХДЖ-н сургалт
  • ХАБЭА-н сургалт

Компанийн ажилтнуудын ур чадварыг нэмэгдүүлэх, хөгжүүлэх, сургалт хөгжлийн төлөвлөгөөг бизнес төлөвлөгөөндөө алба бүр тусгаж өгөх бөгөөд ЗХНА нэгтгэж компанийн хэмжээний Сургалтын мастер төлөвлөгөө болгон ГЗ-р батлуулан хэрэгжилтийг ханган ажилладаг. ЗХНА нь сургалтын төлөвлөгөөний хэрэгжилтийг хангах, сургалтыг зохион байгуулах, сургалтыг зохион байгуулахад дэмжлэг үзүүлэн ажиллах бөгөөд ажилтнуудын сургалтанд хамрагдах нөхцөл боломжийг нь бүрдүүлэн ажилладаг. 

2021 оны 01-р сарын 05-ны өдрийн А/01-3 тоот тушаалын Хавсралт болох АЖИЛТНЫГ СУРГАЖ ХӨГЖҮҮЛЭХ ЖУРАМ -р зохицууулагдах бөгөөд энэхүү журамд ажилтнуудыг сургаж хөгжүүлэх бодлого, сургалтын хөтөлбөр, сургалтын үйл ажиллагаа болон сургалтанд сууж байгаа ажилтнуудын цалин хөлсийг хэрхэн тооцон олгох тухай зохицуулалтуудыг тусгасан байдаг бөгөөд сургалттай холбоотой үйл ажиллагаа нь энэхүү журмаар зохицуулагддаг.

Манай компани нь өнгөрсөн 2022 онд давхардсан тоогоор нийт 120 гаран ажилтнуудыг эрх бүхий сургалтын байгууллагаар дамжуулан сургалтанд хамруулсан бөгөөд 10 ажилтныг гадаадад мэргэжил дээшлүүлэх, ур чадвараа нэмэгдүүлэх боломжийг олгож бүх зардлыг компаниас дааж сургалтанд хамруулсан. 

NFPA стандартын Онцгой байдлын үеийн хариу арга хэмжээ авах, аюулгүй байдлыг хангах тухай NFPA 403 стандарт нь NFPA 460 стандарт болсон бөгөөд манай компанийн зүгээс энэхүү стандартыг албан ёсны эрхтэйгээр худалдан авч орчуулга хийн өөрсдийн ажилтнууддаа сургалт орохоор төлөвлөгөө гарган хэрэгжүүлэн ажиллаж байна. 

2022 онд мөн ажилтнуудын практик мэдлэгийг нэмэгдүүлэх, ажлын байранд суралцах боломжийг нэмэгдүүлэх зорилгоор өөрийн оффисын 3 давхарт сургалтын танхимыг нээж ажиллуулсан бөгөөд сургалтын танхимыг тохижуулахад 60 гаран сая төгрөгийг зарцуулсан байна.

2022 оны 01-р сарын 01-ны өдрөөс эхлэн Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулга мөрдөгдөж эхэлсэнтэй холбогдуулан компанийн Хөдөлмөрийн дотоод журам, Хөдөлмөрийн гэрээг хуульд нийцүүлэн өөрчлөлтүүдийг хийсэн бөгөөд шинэ Хөдөлөмөрийн дотоод журамд ажилтнуудаас ирүүлсэн өргөдөл, гомдол, хүсэлтийг хэрхэн шийдвэрлэх, ямар дарааллаар шийдвэрлэх талааар илүү нарийн тусгаж оруулсан ба өргөдлийг хурдан шуурхай шийдвэрлэж хариу өгөх нөхцөл боломжийг бүрдүүлсэн.

Ажилтнуудыг урт хугацаанд тогтвор суурьшилтай ажиллах нөхцөл боломжийг бүрдүүлэх зорилгоор компанийн хэмжээнд нилээдгүй олон ажлыг хийж байгаа бөгөөд ажилтнуудын хувьд тогтвортой ажиллах сонирхол маш өндөр байдаг нь одоо ажиллаж байгаа ажилтнуудын ажлын жилээс тодорхой харагдаж байна. 2022 оны 12-р сард хийсэн судалгаагаар компанийн нэг ажилтны дундаж ажлын жил нь 5.4 гэж гарсан бөгөөд 1 ажилтан дунджаар компанид 5.4 жил ажиллаж байна гэсэн үг юм. 

Компани нь ажилтнуудын тогтвортой ажиллах нөхцлийг бүрдүүлэх, нийгмийн талаас нь дэмжлэг үзүүлэх олон арга хэмжээг авч хэрэгжүүлдэг бөгөөд 2022 онд нийт 11 ажилтанд зээлийг олгосон. Мөн 2 ажилтанд иж бүрэн гэр, 1 ажилтанд байрны урьдчилгаа, 2 ажилтанд мөнгөн дэмжлэг зэрэг үйл ажиллагааг хэрэгжүүлсэн байна.

Мөн ажилтнуудад хуримтлал үүсгэх ирээдүйн санхүүгийн хэрэгцээг нь шийдэх зорилгоор “Ард тэтгэврийн хуримтлалын сан” ХХК-тай 2021 оноос хамтран ажиллах гэрээ байгуулж Хувийн тэтгэврийн данс нээж хуримтлал үүсгэн ажиллаж байна.

Манай компани нь Өмнөговь аймгийн харъяат орон нутгийн иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих бодлогоос гадна бусад аймгуудын харъяат орон нутгийн иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих бодлого баримтлан ажилладаг бөгөөд өнөөдрийн байдлаар орон нутгийн харъяат нийт 21 ажилтан компанийн хэмжээнд ажиллаж байна. Орон нутгийн иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зорилгоор Хөдөлмөрийн тухай хуулийн 92.7 дахь заалтын дагуу орон нутаг руу явах, ирэх зардлыг компаниас олгон ажиллаж байна. 

ЗХНА-ны бизнес төлөвлөгөөнд ажилтнуудын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, ажилтнуудад чиглэсэн олон нийтийн ажлуудыг зохион байгуулах, ажилтнуудаа дэмжих, ажилтнуудын ар гэрт нь дэмжлэг үзүүлэх зэргээр олон ажлуудыг хийж хэрэгжүүлсэн бөгөөд энэ жил мөн хийхээр төлөвлөн ажиллаж байна. 

  • Жил бүрийн 5 сард нийт ажилтнуудын дунд 4 төрөлтийн спортын наадмыг зохион байгуулдаг /сагсанбөмбөг, гар бөмбөг, ширээниий теннис, дартс/
  • Дартс болон ширээний теннисийн цуврал тэмцээнийг сар бүр ээлжлэн зохион байгуулж байгаа бөгөөд түрүүлсэн ажилтнуудыг байгууллагаас шагнаж урамшуулдаг
  • Жил бүрийн Эх үрсийн баярыг тохиолдуулан компанийн ажилтнуудын 16 хүртэлх насны хүүхдүүдэд компанийн зүгээс гарын бэлэг гардуулдаг
  • Зуны зугаалгыг жил бүрийн 9-р сард зохион байгуулдаг бөгөөд зохион байгуулалт бүрийг илүү сонирхолтой, өвөрмөц хийх зорилгоор сэдвүүд нь хоорондоо ялгаатай байдаг. Жишээ нь: 2022 оны 09-р сард зохион байгуулсан зугаалгын арга хэмжээг БЭСРЭГ НААДАМ байдлаар зохион байгуулсан бөгөөд компанийн ажилтнуудаас 32 бөх барилдуулсан, нум сум, шагайн харвааны тэмцээн, үндэсний хувцасны шоу, дээлтэй наадам гэсэн байдлаар зохион байгуулсан.
  • Компанийн хэмжээнд шилжилт хөдөлгөөн болон оролт гаралтын коэффициентийг жил бүрийн сүүлээр гаргадаг бөгөөд сүүлийн 3 жилийн оролт, гаралтын графикийг доор харуулав.

21 аймгийн харъяат орон нутгийн иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих бодлогыг хэрэгжүүлэн ажилладаг. 

Хөдөлмөр халамж үйлчилгээний газар, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төв зэрэг төрийн байгууллага болон Хөдөлмөр зуучлалын товчоо, төвүүдтэй хамтран ажилладаг бөгөөд эдгээр төвүүдээр дамжуулан хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төрийн бодлогыг хэрэгжүүлэн ажиллаж байна.

Орон нутгийн иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих бодлогын хүрээнд 21 аймгийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний төвтэй хамтран ажиллах.

Эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зорилгоор эмэгтэй хүн ажиллах боломжтой ажлын байруудад нээлттэй сонгон шалгаруулалт зарласан тохиолдолд ажил горилогч нараас эмэгтэйчүүдтэй хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүсгэхэд илүү анхаарах, 1-рт эрэмблэх