БИДНИЙ ТУХАЙ

1998 ОНД ҮҮСГЭН БАЙГУУЛАГДСАН ҮНДЭСНИЙ УУГАН КОМПАНИУДЫН НЭГ ЮМ.

“ТАВАН-ОРД” ХХК НЬ

“Таван-Орд” ХХК нь 1998 онд үүсгэн байгуулагдсан үндэсний ууган компаниудын нэг юм. Бид үйл ажиллагаа явуулж эхэлсэн цагаасаа хойш мэргэшсэн дизайны баг, туршлагатай инженер техникийн ажилчид, үйлдвэрлэлийн дэвшилтэт технологи, олон жилийн дадлага туршлага дээр суурилан хэрэглэгчдэд барилга угсралт, засвар үйлчилгээ, интерьер, экстерьер дизайны зураг төсөл, цахилгаан автоматик, холбоо дохиолол, галын аюулгүй байдлын цогц бүтээгдэхүүн үйлчилгээ үзүүлэн, салбартаа тэргүүлэгч компани болон ажиллаж байна.

Уриа

БИДНИЙ УРИА

Бид таны амьдралын үнэт зүйлсийг хамгаалж, амар тайван ирээдүйд хөтөлнө. 

ЭРХЭМ ЗОРИЛГО

Тогтвортой хөгжлийг хангаж, мэдлэг туршлагаар тэргүүлэн салбартаа манлайлна.

КОМПАНИЙН ТҮҮХЭН ЗАМНАЛ

1998

Барилгын засал чимэглэл, тоноглолын чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар “Таван-Орд” ХХК үүсгэн байгуулагдав.

2000

Цахилгаан, холбоо дохиолол, галын дохиоллын систем, угсралт суурилалтын чиглэлээр үйл ажиллагааны цар хүрээг өргөжүүлэв.

2004

Гал унтраах хэрэгсэл, галын аюулгүй байдлын бүтээгдэхүүнийг Монгол Улсын зах зээлд худалдаалж эхлэв

2006

Барилга угсралт, барилгын зураг төслийн чиглэлээр үйл ажиллагаагаа өргөжүүлэв.

2008

Интерьер, экстерьер зураг төсөл, төслийн гүйцэтгэлийн чиглэлээр үйл ажиллагаагаа өргөжүүлэв.

2009

Нийт 300 гаруй гал унтраах системийн угсралт суурилуулалтын ажил хийгдэв.

2010

“Оюу Толгой” төсөлтэй анхны харилцаа үүсэж гал унтраагуурын цэнэглэлт, засвар үйлчилгээний ажлыг гүйцэтгэж эхлэв.

2012

Оюу толгойн уурхайн галын аюулгүй байдлыг хангаж ажиллах гэрээг үзэглэв.

2012

Галын автомат системийн бүтээгдэхүүн үйлчилгээ болон ажиллах хүч нийлүүлэхээр Оюу Толгой компанитай гэрээ үзэглэсэн анхны хувийн хэвшил болов.

2012

Дэлхийн галын аюулгүй байдлын тэргүүлэгч брэнд “JCI” корпорацын Монгол улс дахь албан ёсны төлөөлөгч болов.

2012

Галын дохиолол,гал унтраах системийн Asenware брэндийн албан ёсны төлөөлөгч болов.

2014

Салбартаа тэргүүлэгч олон улсын Tyco брэндийн албан ёсны төлөөлөгч болов.

2016

Оюу толгойн Ханбумбат нисэх онгоцны буудлын гал унтраах аврах ангийн бие бүрэлдэхүүнийг томилох гэрээг үзэглэв.

2016

ОХУ-ын “Тунгус” худалдааны тэмдэг бүхий гал унтраах хэрэгслийн бүтээгдэхүүний албан ёсны төлөөлөгч болов.

2017

Барилгын цахилгаан, холбоо дохиолол, зураг төслийн чиглэлээр үйл ажиллагаагаа өргөжүүлэн тэлэв.

2017

Оюу Толгой компанид “Агаарын хөлгийн-Аврах тусгай анги”үйлчилгээг ханган нийлүүлж гэрээ байгуулагдав.

2018

Ачит-Ихт ХХК -ийн Гидрометаллургийн үйлдвэрт Галын иж бүрэн тоноглол, гал унтраах системийг суурилуулав.

2018

Гал унтраах хөөсөн системийн тэргүүлэгч Австрали улсын Solberg брэндийн албан ёсны төлөөлөгч болов.

2018

JCI корпорацын Азийн бүсийн шилдэг өсөлттэй борлуулагчаар шалгарав.

2018-2019

Оюу Толгойн уурхайн “ЧАНДМАНЬ “ оффисын барилгын галын системийн угсралтын ажлыг хийх гүйцэтгэсэн.

2019

Оюу Толгой уурхай дахь Химийн агуулахын галын дохиолол, унтраах системийн угсралтыг хийж гүйцэтгэх гэрээг үзэглэв.

2019

Олон Улсын Чанарын Стандартын ISO9001 гэрчилгээгээр Канад Улсад төвтэй PECB байгууллагаас батламжлагдав.

2019-2020

Шинэ нисэх онгоцны буудлын агаарын хөлгийн “АНГАР”- ийн барилгын галын хөөсөн, усан, аэрозоль системийн угсралт суурилуулалтыг хариуцан гүйцэтгэв.

2020

Улаанбаатар хотын шинэ онгоцны буудлын бизнес ангиллын танхимын дотоод тохижуулалт, интерьер, галын дохиоллын ажлыг хийж гүйцэтгэв.

ТООН ҮЗҮҮЛЭЛТ

269360+

Осолгүй ажилласан
хүн цаг

150+

Нийт ажилтан, хамт
олон

25+

Компаны нийт
ажилласан жил

1000+

Хийж гүйцэтгэсэн
ажлын тоо+

БИДНИЙ ҮНЭТ ЗҮЙЛС

Компанийн олон жилийн мэдлэг, туршлага

Мэргэжлийн баг хамт олон

Чанартай үйлчилгээ

Аюулгүй ажиллагааны аргачлал

Өндөр

хариуцлага

ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙ

ОЮУ ТОЛГОЙ
MNS6231:2011 стандартын дагуу Ажлын хувцасыг жил бүр олгож байна.
ТӨСЛИЙН ТАЛБАЙ
MNS4969:2000 стандартыг мөрдлөгө болгож Өдөр тутмын зааварчилгааг тогтмол өгч, өглөө бүх ажил эхлэхийн өмнө ХАБЭА-н хурлыг хийж хэвшсэн.
ОФФИС
Оффисийн ажилтнуудын хөдөлмөрлөх таатай нөхцлийг хангасан
СУРГАЛТ
ХНХЯ-ны сайдын А/370 тушаалын дагуу Нийт ажилтнб болон Эрсдэлтэй ажлын байрны сургалтыг жил бүр зохион байгуулдаг.