card

Интерьер экстерьер

Энэхүү салбар нь байгуулагдсанаас хойшхи хугацаанд  удирдлага, бүтэц бүрэлдэхүүн, аж ахуй, санхүү, материаллаг баазын хувьд бүрэн бэхжсэн салбар юм. Мэргэшсэн дизайны баг, туршлагатай инженер техникийн ажилчид, үйлдвэрлэлийн дэвшилтэт технологи, 10 гаруй жилийн дадлага туршлага дээр суурилан интерьер , экстерьер дизайны зураг төсөл, тавилга үйлдвэрлэл, барилгын засвар үйлчилгээний чиглэлээр салбартаа тэргүүлэгч компани болон өргөжин хөгжөөд байгаагаас гадна Монгол улсын тэргүүлэгч компаниудтай  хамтын ажиллагаа явуулж байна.

Бид ямагт мэргэжлийн чанартай үйлчилгээ, чанартай дизайн, чанартай гүйцэтгэл, захиалагчийн сэтгэл ханамжийг нэн тэргүүнд тавин, гадны зураг төсөл, барилгын засвар үйлчилгээний байгууллагуудтай өрсөлдөхүйц үндэсний зураг төсөл, гүйцэтгэлийн компани бий болгохоор зорин ажилласаар ирсэн билээ.

Бид өнөөг хүртэл 300 гаруй зураг төсөл, засвар үйлчилгээ гүйцэтгэснээс:

  • “Скайтел” компанийн нийслэл болон орон нутаг дахь бүх салбаруудын зураг төсөл гүйцэтгэл,
  • “Mobicom” корпорацийн нийслэл болон орон нутаг дахь салбарууд зэрэг 160 гаруй объектын зураг төсөл гүйцэтгэлийг хийсэн.
  • “Улаанбаатар Хотын Банк”
  • ”Голомт Банк”
  • “Худалдаа Хөгжлийн Банк”
  • “Кредит Банк”

зэрэг банкуудын 10 гаруй салбарын интерьерийн зураг төсөл, засварын ажлыг гүйцэтгэсэн.

Үйлчилгээний болон оффис, ахуйн зориулалттай олон арван засвар үйлчилгээг хийж гүйцэтгэсэн арвин туршлагатай.

Манай хамт олон барилгын интерьер, экстерьер ландшафт дизайны бүхий л чиглэлээр хамтран ажиллахдаа таатай байх болно