card

Галын аюулгүй байдал

Танай байгууллага шинэ галын хор худалдан авахаас гадна өмнө нь авсан, хугацаа нь дууссан, гал унтраахад ашигласан галын хороо дахин цэнэглүүлэх нь эдийн засгийн хувьд хэмнэлттэй юм. Бид 20 орчим жилийн туршлагаараа дараах төрлийн галын хорыг цэнэглэж өгч байна: 

  1. Бүх төрлийн нунтаг /АВС, ВС/
  2. Нүүрсхүчлийн хийн
  3. Усан
  4. Хөөсөн
  5. Автомат
  6. Хийн баллон нь тусдаа

Манай компанид цэнэглүүлэхээр Орос, Хятад, Франц, Герман болон Солонгосын галын хор ирдэг. Ямар ч төрлийн хорыг дахин цэнэглэж болох бөгөөд хамгийн гол анхаарах зүйл нь өндөр даралтын баллоны ашиглалтын хугацаа, элэгдэл, сэлбэх хэрэгсэл болох хорны хошуу, монометр, толгой бариул, жийргэвч резин юм. Манай борлуулдаг галын хорны төрөл хамгийн өргөн сонголттой тул таныг хороо дахин цэнэглүүлэхээр ирэхэд  ашиглалтаас гарч, актлагдах магадлал бага юм. Гал унтраагуур нь химийн бодис болон хийгээр жижиг галыг унтраах зориулалттай. Гамшиг, гал түймрийн үед гал унтраагуурыг бэлэн байлгахын тулд байнгын засвар үйлчилгээ үзүүлэх шаардлагатай байдаг.

Дараах төрлийн засвар үйлчилгээнүүдийг ихэвчлэн үзүүлдэг:

  • Эвдэрсэн муудсан деталуудыг солих
  • Даралтыг цэнэглэх
  • Даралт хэмжигч монометрт тохиргоо хийх
  • Гал унтраах нунтаг бодисыг дахин дүүргэх
  • Шланг солих
  • Иж бүрэн шинэчлэх

Гал унтраагуурын шалгалт

Та сар бүр гал унтраагуураа гойжсон эсэх, даралт нь хэвийн байгаа эсэхийг шалгаж байх ёстой. Гэхдээ мэргэжлийн хүмүүс л жилд хэд хэдэн удаа хяналт шалгалт хийх шаардлагатай байдаг. Гал унтраагуурын техникч нь дараах зүйлсийг шалгадаг:

  • Бүх механик хэсгүүд нь ажиллагаатай байгаа эсэхийг
  • Даралт хэмжигч нь зөв ажиллаж байгааг
  • Гал унтраах нунтаг бодис хэвийн хэмжээндээ байгаа эсэх
  • Хошуу нь ажиллаж байгаа эсэх

Манай бүх инженерүүд ур чадвар сайтай, дадлага туршлагатай бөгөөд бид өөрсдийн ажилчдыг байнга чадавхижуулж байдаг. Тиймээс та бидэнд итгэж болно. Барилга байгууламжийн онцлог болон ямар төрлийн гал гарах магадлалтайгаас нь хамааран гал унтраах системийн төрлийг сонгодог. Хуурай химийн болон нүүрс хүчлийн хийн систем нь хүн байдаггүй газар илүү тохиромжтой. Эдгээр нь үлдэц үлдээдэггүйгээрээ давуу талтай.

Таньд ямар төрлийн систем шаардлагатай байна, бид таньд туслахад бэлэн байна.

Гал унтраах системийн үйлчилгээ

Та өөрийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөө хамгаалахын тулд өндөр чанарын гал унтраах систем суурилуулах шаардлагатай.

Гал унтраах систем хэрхэн ажилладаг вэ?

Гал унтраах систем нь галын дохиолол болон утаа мэдрэгчийн тусламжтайгаар ажилладаг. Таны галын дохиолол галыг мэдэрсэн тохиолдолд гал унтраах системд дохио өгч гал унтраах нунтаг бодисыг цацдаг. Таны суурилуулсан системнээс хамааран гал унтраах бодис нь дараах төрлүүдтэй байдаг:

  • Ус
  • Нүүрс хүчлийн хий
  • Нойтон болон хуурай химийн бодис

Гал унтраах анги хэдий түргэн шуурхай ч гэсэн магадгүй таны бизнесийг аврахад хангалттай хурдан байж чадахгүй байх магадлалтай. Харин гал унтраах систем нь гал гарсан үед хамгийн эхний арга хэмжээг авч чаддагаараа давуу талтай.

Гал унтраах систем нь асаахаар л ажилладаг зүйл биш. Тэд байнгын 24 цагийн  ажиллагаатай байж галын утаа болон дулааныг илрүүлэнгүүтээ гал унтраах бодисыг цацдаг. Уг систем нь байнгын бэлэн байдалд байдаг учраас мөн засвар үйлчилгээг тогтмол хийж байх шаардлагатай. Ихэнхи тохиолдолд дараах төрлийн засвар үйлчилгээнүүдийг үзүүлдэг:

  • Цэнэглэх
  • Хуучин хэсгүүдийг нь солих
  • Хуучин системийг нь шинэчлэх

Та гал унтраах системдээ шаардлагатай засвар үйлчилгээг нь тогтмол хийлгэсэнээр энэхүү төхөөрөмж нь хэрэгтэй үедээ найдвартай ажиллана гэдэгт итгэж болно.

Гал унтраах системийн засвар

Гал унтраах систем нь утаа эсвэл өндөр температур мэдрэнгүүтээ  нойтон эсвэл хуурай гал унтраах бодисуудыг цацаж галыг унтраадаг. Гэсэн хэдий ч энэхүү системийг бүрэн ажиллагаатай байлгахын тулд тогтмол шалгаж, засвар үйлчилгээг графикийн дагуу хийж байх шаардлагатай. Ингэж шалгахдаа дараах зүйлсийг ихэвчлэн шалгадаг:

  • Хавхлаг болон спринклер зэвэрсэн эсэхийг
  • Хуучирсан, хугацаа нь хэтэрсэн спринклерийн толгой байгаа эсэх
  • Цацах хэсэг нь бөглөрсөн эсэх
  • Агаарын даралтыг шалгах (хуурай системийн хувьд)
  • Хоолой шугамнууд нь зэвэрсэн, ус алдаж буй эсэх
  • Хэлхээнүүдийг шалгах

Хэрвээ танай галын дохиоллын системд ямар нэгэн доголдол илрүүлвэл бүх засвар үйлчилгээг бид хийж гүйцэтгэхэд бэлэн байна.


Спринклерийн систем суурилуулалт

Манай компани спринклерийн систем суурилуулсан олон жилийн туршлагатай. Монгол орны өнцөг булан бүрт суурилуулсан манай системүүд хүний амь нас болон эд хөрөнгийг хамгаалж байдаг.

Суурилуулах системийн жижиг томоос үл хамааран зөвхөн танай байгууллагын нөхцөлд тохируулан суурилуулж өгнө. Ингэхдээ танай компанийг ирээдүйд өргөжин томрохыг мөн харгалзан үздэг юм. Бид системээ суурилуулан, хүлээлгэн өгч мөн суурилуулсаны дараах бүхий л засвар үйлчилгээг үзүүлдэг.

Бүх суурилуулалтыг мэргэжлийн инженер, техникчид гүйцэтгэнэ. Тэд бүхий л голлох брендүүдийн тоног төхөөрөмж дээр ажиллах дадлага туршлагатай.  

Спринклерийн системийн үйлчилгээ

Спринклерийн систем нь галаас хамгаалах системийн чухал хэсэг юм. Спринклерийн систем нь жижиг галыг бүр мөсөн унтрааж, том галыг хяналтандаа авч чаддаг. Гэсэн хэдий ч энэ системд ямар нэгэн алдаа гарсан тохиолдолд энэ үүргээ бүрэн гүйцэтгэж чадахгүй. Манай техникчид гарсан засварыг засаж, үйлчилгээ үзүүлдэг. Ихэнхи тохиолдолд дараах төрлийн үйлчилгээнүүдийг үзүүлдэг:

  • Хавхлаг солих
  • Шугам хоолой солих
  • Спринклерийн толгойг солих, нэмэх, өөрчлөх
  • Усны даралт болон урсгалыг тохируулах
  • Дулаан мэдрэгчид тохиргоо хийх
  • Усны даралт хэмжих монометрийг солих

Спринклерийн системийн засвар

Спринклерийн систем нь байнгын ажиллагаатай байдаг учраас, цаг хугацаа өнгөрөхөд тохиргоо нь алдагдах, эвдрэл гэмтэл гардаг. Спринклерийн системд устай холбосон шугам хоолой хамаарагддаг. Тэдгээр шугам хоолойнууд нь хана, эсвэл таазанд байрлах спринклерийн толгойтой холбогддог. Түүнчлэн спринклерийн системд шахсан уснаас илүү гарсан усыг гоожуулдаг муу усны хоолой мөн байдаг. Бид эдгээр хэсгүүдэд мөн засвар үйлчилгээ хийхээр бэлтгэгдсэн юм.  Бид ихэвчлэн дараах төрлийн засваруудыг хийдэг:

  • Дулаан мэдээлэгчийн мэдрэмтгий байдлыг солих, тохируулах
  • Эвдэрсэн шугам хоолойг засах
  • Усны урсгалын хавхлаг зэрэг хэсгүүдийн эвдрэлийг засах
  • Спринклерийн толгойн урсгал болон гаралтыг сайжруулах
  • Усны шахалтыг тохируулах

Хэрвээ спринклерийн системийн ямар нэгэн хэсэг нь эвдэрсэн бол тухайн систем нь гал унтраах үүргээ биелүүлж чадахгүй болдог. Энэ нь таны эд хөрөнгийг хамгаалалтгүй болгож эрсдэлд учруулж байгаа юм.

Спринклерийн системийн шалгалт

Спринклерийн системийг жилд хамгийн багадаа хоёр удаа шалгуулж байх хэрэгтэй. Дараах тохиолдлуудад мөн шалгуулж байхыг зөвлөдөг:

  • Байшингын өргөтгөл засвар хийсэн тохиолдолд
  • Усны нийлүүлэлтийг өөрчилсөн тохиолдолд
  • Байшингын хэрэглээг өөрчилсөн тохиолдолд
  • Байшингын оршин суугчид өөрчлөгдсөн тохиолдолд
  • Системийн өөрчлөлт хийсэн тохиолдолд

Хүмүүс өөрсдөө спринклерийн системийн хавхлаг нээлттэй байгаа эсэхийг нь  сардаа нэг удаа шалгаж байхыг зөвлөдөг. Гэсэн хэдий ч системд албан ёсны шалгалт хийхдээ мэргэжилтнүүд дараах зүйлсийг ихэвчлэн шалгадаг:

  • Усны шугамууд
  • Галын шахуургууд
  • Ус хадгалдаг савнууд
  • Усны урсгалыг удирддаг хавхлагууд
  • Цахилгааны холболтууд
  • Спринклерийн толгой

Дээрхи бүх бүрэлдэхүүн хэсгүүд нь системийн ерөнхий ажиллагаанд чухал үүрэгтэй. Тиймээс спринклерийн системээ байнга шалгуулж хэвших хэрэгтэй.

Таван Орд компани нь таны болон танай байгууллагын хэрэгцээнд тохируулан галын дохиоллын угсралт суурилуулалтыг чанарын өндөр түвшинд, холбогдох мэргэжлийн хүмүүс түргэн шуурхай найдвартай хийж гүйцэтгэнэ. Бид таны болон танай байгууллагынонцлогт тохирох галын дохиоллын системийг сонгоход мэргэжлийн зүгээс зөвлөгөө өгөх болно.

Галын дохиолол, утаа, нүүрс хүчлийн хийн дохиолол, дулаан мэдээлэгч, дөл мэдрэгч, шугам мэдээлэгч, лазерийн мэдээлэгч зэргийг хослуулан суурилуулах нь хамгийн зөв ухаалаг сонголт болно.

Хэрвээ та дээрхи хосолмол системийг суурилуулахыг хүсвэл тэдгээрийг зөвхөн нэг удирдлагын хянах самбараас удирдаж болохоор програмчилж болно.

Галын дохиоллын систем нь дараах бүрэлдэхүүн хэсгүүдтэй:

  • Утастай галын дохиоллууд
  • Утасгүй галын дохиоллууд /wireless, алсын удирдлагтай/
  • Утаа мэдээлэгч
  • Дулаан мэдээлэгч
  • Дуут дохио
  • Гар мэдээлэгч
  • Гэрлэн дохиоллууд
  • Хийн мэдрэгч
  • Дөл мэдрэгч
  • Лазерын мэдрэгч
  • Шугам мэдээлэгч
  • Утаа дулаан хосолсон мэдээлэгч
  • Утаа болон дулаан мэдэрдэг камер

Манай чадварлаг мэргэжилтнүүд танай байгууллага болон өрх гэрийн галын эрсдлийн үнэлгээг хийж, тохирох галын дохиоллын системийг суурилуулна. Суурилуулж дуусаад бидний үйлчилгээ дуусдаггүй.  Бид танай ажилчидад суурилуулсан системийг хэрхэн ашиглах талаар сургалт явуулдаг.

Галын дохиоллын үйлчилгээ

Бид галын дохиоллын системд хэрэгтэй бүх засвар үйлчилгээг үзүүлэх болно. Галын дохиоллын системийн шалгалтууд нь чухал бөгөөд эдгээрийг хуулиар шаарддаг.  Галын дохиолол нь галын аюулгүй байдлыг хангах хамгийн нэн тэргүүний шаардлагатай зүйл юм. Галын дохиолол нь таны өмч болон эрүүл мэндийг хамгаалан, гал гарч байгааг таньд мэдэгдэх систем юм. Харин таны галын дохиололд эвдрэл гэмтэл гарсан бол та өөрийн өмч болон эрүүл мэнддээ ноцтой эрсдэлд учруулж байна гэсэн үг юм. Та галын дохиоллын системээ цаг тухай бүрд нь шалгуулж, засвар үйлчилгээ хийлгэсэнээр энэ эрсдлээс өөрийгөө болон хамт олон, гэр бүлийн хүмүүсээ хамгаалах боломжтой.

Галын дохиоллын системийн үзлэг шалгалтын ач холбогдол

Манай компанийн үзлэг шалгалт хийдэг барилга байгууламжуудын галын дохиоллын системийн тэн хагаст нь засвар үйлчилгээ шаардлагатай болсон байдаг. Онцгой байдлын үед галын дохиолол нь хамгийн эхний мэдээлэгч болж чаддаг бөгөөд, таньд галаас зугатан тусламж дуудах боломж олгодог юм. Иймээс галын дохиоллын системдээ байнга үзлэг шалгалт хийлгүүлж байх нь чухал.

Галын дохиоллын систем нь таныг болон танай обьектыг хамгаалахын тулд байнгын ажиллагаатай, секунд бүр ажиллаж байдаг. Тиймээс байнгын засвар үйлчилгээ шаардлагатай гэдэг нь эргэлзээгүй. Зарим дохиоллууд нь алдаа заасан үедээ дохио өгч, гэрэл нь анивчдаг ч энэ нь тийм ч найдвартай биш байдаг.  Таван Орд компани нь дараах галын дохиоллын үйлчилгээнүүдийг санал болгодог:

  • Баттерей болон бусад тэжээлүүдийг шалгах
  • Гэмтэл доголдолыг шалгах
  • Мэдрэмтгий байдлыг шалгах
  • Утаа мэдээлэгчийн тохиргоо хийх
  • Системийг шинэчлэн сайжруулах

Галыг бага дээр нь мэдрэх нь хамгийн чухал үзүүлэлт бөгөөд зөвхөн сайн чанарын утаа мэдээлэгч, дөл мэдрэгч, лазер мэдээлэгч, шугам мэдээлэгч нь энэ шаардлагыг хангадаг.  Галын дохиоллын системдээ үйлчилгээ үзүүлэхийг хүсвэл та Таван Орд компанитай холбоо бариарай.

Галын дохиоллын системийн засвар

Галын дохиоллын систем нь байнгын ажиллагаатай байдаг учраас амархан элэгдэж, мэдрэгчүүд нь мэдрэх байдлаа алддаг. Хэрвээ таны галын дохиоллын систем эвдэрвэл даруй засуулахаас бүү татгалзаарай. Дараах төрлийн засваруудыг ихэвчлэн хийдэг:

  • Монтажинд засвар үйлчилгээ хийх
  • Мэдрэгчүүдийн цэвэрлэгээ, тохиргоо хийх
  • Дуут болон гэрлэн дохионуудыг солих, засварлах
  • Галын дохиоллын системийг дахин програмчилж, ачааллах

Хэрвээ корридор нь гадна ханатай бол автомат агааржуулалтын системийг хэрэглэж болно. Шатны хэсэг мөн утаа зайлуулах системтэй байхыг зөвлөдөг.

Утаа зайлуулах системийг:

  • Гарах зам болон аврах гарцыг утаагүй байлгах
  • Гал унтраах үйл ажиллагааг хийхэд хялбар болгох
  • Галыг хэт их дэгдэхээс сэргийлэх
  • Тоног төхөөрөмж, тавилга эд хогшилыг хамгаалах
  • Дулааны нөлөөллийг багасгах
  • Халуун хий зэргээс үүдэлтэй хохиролыг багасгах зорилгоор ашигладаг.

 

Манай чадварлаг инженерүүд амин чухал систем болох утаа зайлуулах системийн нийлүүлэлт, суурилуулалтыг өндөр түвшинд хийдэг бөгөөд энэ нь манай компанийн өрсөлдөгчдөөсөө ялгарах давуу тал юм.

Гамшгаас хамгаалах сургалтын зорилт нь гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, аврах, хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох үйл ажиллагаанд холбогдох байгууллага, алба, албан тушаалтан, иргэдийг сургаж, дадлагашуулахад оршино.

Галын аюулгүй байдлын сургалтыг танай байгууллага дээр мөн өөрийн байран дээр, тусгайлан бэлдсэн байран дээр мэргэжлийн багш нар очиж явуулна. Аливаа аюул гамшгийг учирсан хойно нь дахин сэргээснээс урьдчилан сэргийлэх нь илүү хор уршиг багатай байдгийн жишгээр манай байгууллага гарч болзошгүй гамшиг болон гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх сургалтыг зохион байгуулж байгаа билээ. Манай сургалтанд хамрагдсанаар дараах төрлийн мэдээлэл, мэдлэгийг олж авах болно. Үүнд :

  • Галын дохиоллын системийн ажиллах горим, ашиглах заавар
  • Гал унтраах автомат системийн зааварчилгаа
  • Барилга байгууламжийн галын аюулгүйн тухай хууль тогтоомж, норм дүрэм
  • Галын аюулаас хэрхэн урьдчилан сэргийлэх
  • Гал унтраагуурын нэр төрөл болон түүнийг ашиглах тухай

Энэхүү сургалт, зөвлөгөөг мэргэжлийн мэргэшсэн багш, инженерүүд зориулалтын тоног төхөөрөмжөөр тоноглогдсон анги танхимд сургалт явуулах зөвшөөрлийн дагуу зохион байгуулж байна.

Гамшгийн эрсдэл гэж гамшгийн улмаас хүн ам, мал, амьтан, эд хөрөнгө, хүрээлэн байгаа орчинд учирч болзошгүй хохирлын магадлалын хэлнэ.

  • Галын аюулыг урьдчилан сэргийлэх арга хэмжээ авснаар сэргийлж болдог.  Гал гарсан тохиолдолд мөн бэлэн байдалд байснаар хохирол багатай давж чадна.
  • Манай галын мэргэжилтнүүд таньд болон танай байгууллагын хамт олонд галын аюулгүй байдлын зөвлөгөө мөн галын эрсдлийн үнэлгээг хийж үйлчилж байна.

Манай байгууллага нь мэргэжлийн гал унтраах үйлчилгээ үзүүлэх бүрэн хүчин чадалтай бөгөөд 2017 оны 1-р сараас эхлэн Оюу Толгой компаний Агаарын хөлгийн аврах гал унтраах 21 хүний бүрэлдэхүүнтэй багыг ажиллуулж эхэлсэн. Бид харилцагч байгууллаын хүсэлт болон шаардлагыг хариуцлагатай биелүүлдэг бөгөөд үний тод жшшээ бол бид “Оюу толгой” компанитай байгуулсан гэрээний дагуу орон нутгийн хөгжлийг дэмжих бодлогын хүрээнд Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хөдөлмөр зуучийн төвтэй хамтран Ханбогд сумын иргэдийг сонгон шалгаруулан сургалтанд хамруулж, практик дадлага хийлгэн сургаж ажилд авч байна.