ЦАХИЛГААН АВТОМАТЖУУЛАЛТ

ГАЛЫН АЮУЛААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ХАМГИЙН СҮҮЛИЙН ҮЕИЙН УХААЛАГ, ДИЖИТАЛ ҮЙЛДЭЛТЭЙ ГАЛЫН ДОХИОЛЛЫН СИСТЕМИЙГ БАРИЛГА БАЙГУУЛАМЖИНД ТАНЬ СУУРИЛУУЛЖ ӨГӨН ТАНЫ АМЬ НАС, ЭД ХӨРӨНГИЙГ БОЛЗОШГҮЙ ГАЛЫН АЮУЛААС ХАМГААЛЖ БОЛЗОШГҮЙ ЭРСДЛЭЭС ХАМГААЛНА.

ГАЛЫН АВТОМАТЖУУЛАЛТЫН ЧИГЛЭЛЭЭР

Галын аюулаас урьдчилан сэргийлэх хамгийн сүүлийн үеийн ухаалаг, дижитал үйлдэлтэй галын дохиоллын системийг барилга байгууламжинд тань суурилуулж өгөн таны амь нас, эд хөрөнгийг болзошгүй галын аюулаас хамгаалж болзошгүй эрсдлээс хамгаална.

Манай суурилуулсан ухаалаг систем нь галын аюулыг цаг хугацааны алдагдалгүй мэдээлэхээс гадна системд холбогдсон бүх төхөөрөмжийн төлөв байдлыг нь нэг бүрчлэн нэг дороос байнга хянаж үйл ажиллагааг нь оновчтой зохицуулах боломжийг таньд олгоно.

Гарчиг / вебэд харагдахгүй /

Бүх төрлийн гал унтраах автомат системийг суурилуулж гал түймэр гарсан үед бага дээр нь таслан зогсоож таны өмч хөрөнгийг эрсдлээс хамгаалж таны бизнесийн үйл ажиллагааны тогтвортой өсөлт, хөгжлийг хангана.

Гал унтраах бороожуулах системийг танай барилга байгууламжийн онцлогоос хамаарч устай болон хуурай шугамтай угсарч, олон улсын эрх бүхий байгууллагын баталгаатай зориулалтын хяналт, зохицуулалтын хаалттай суурилуулж баталгаажуулж өгнө.

Гал унтраах хөөсөн системийг олон улсын стандартын шаардлага нийцүүлэн угсарч суурилуулж өгнө.

Интернэтийн Дата төвүүд, серверийн өрөө, цахилгааны хувиарлах өрөө, архив, музей, түүхийн дурсгалт зүйлс зэрэг байгууламжуудад хамгийн сүүлийн үеийн технологоор баталгаажсан хийн болон аэрозол систем бүхий гал унтраах систем суурилуулж өгч хамгаална.

Гал унтраах нунтаг бүхий автомат системийг таны сонголтоор угсарч суурилуулж өгнө.

Суурилагдсан галын автомат системийн засвар үйлчилгээ, үзлэг шалгалтыг олон улсын стандарт заасан аргачлал, зориулалтын багаж хэрэгсэлээр гүйцэтгэж баталгаажуулан танай системийн бэлэн байдал, найдвартай ажиллагаанд дэмжлэг үзүүлж, урт удаан хугацаанд тогтвортой ажиллах нөхцлийг бүрдүүлж өгнө.

ЦАХИЛГААНЫ УГСРАЛТ СУУРИЛУУЛТЫН
ЧИГЛЭЛЭЭР

Шинээр баригдаж байгаа барилгын цахилгааны шугамын сувагчлал, суурилуулалтын ажил

Барилгын дотор цахилгааны ажил гэрэлтүүлэг болон тоног суурилуулалт

Гарчиг / вебэд харагдахгүй /

ХОЛБОО, ДОХИОЛЛЫН ЧИГЛЭЛЭЭР

  1. Барилгын доторх интернэт, холбооны шугам сүлжээ тоноглол, хэрэгслэлийн суурилуулт
  2. Харуул, хамгаалалтын камер, дохиоллын төхөөрөмж, хаалганы цахилгаан соронзон түгжээ

УСАН ХАНГАМЖИЙН ШУГАМ ХООЛОЙН УГСРАЛТ СУУРИЛУУЛТ

  1. Барилга байгууламжийн дотор усан хангамж, ариутгах татуургын шугам сүлжээ, тэдгээрийн тоног төхөөрөмж, гадна салбар шугам сүлжээний угсралт
  2. Дулааны шугам сүлжээ, түүний тоног төхөөрөмжийн угсралт

ЗУРАГ ТӨСӨЛ БОЛОВСРУУЛАХ

  1. Галын автомат системийн /галын дохиоллын болон гал унтраах/ зураг төслийг мэргэжлийн түвшинд төлөвлөж, хийж гүйцэтгэнэ.
  2. Усан хангамжийн гадна, дотор шугам сүлжээ, тоноглолын зураг төслийг мэрэгжлийн түвшинд төлөвлөж, хийж гүйцэтгэнэ.

ХАМТАРЧ АЖИЛЛАХ

ХҮСЭЛТ ИЛГЭЭХ

Таны илгээсэн мэдээллийн дагуу манай мэргэжилтэнгүүд ажлын

24 цагийн дотор эрүүлэн холбогдох болно.