Бидний тухай

“Таван – Орд” ХХК нь 1998 онд барилгын салбарт өөрсдийн хувь нэмрээ оруулахаар барилга  угсралт, интерьер, экстерьер, холбоо дохиолол, галын  дохиолол, дотор, гадна цахилгаан угсралт, гал унтраах багаж хэрэгслийн нийлүүлэлтийн чиглэлээр Улаанбаатар хотод байгуулагдсан ба үйл ажиллагаагаа өргөжүүлэн аймгийн төвүүдэд салбараа нээн амжилттай ажиллаж байна. Манай хамт олон мэргэжлээрээ өндөр түвшинд бэлтгэгдсэн, туршлагатай чадварлаг ажилчид байдаг нь хийж гүйцэтгэсэн ажлын үр дүнгээрээ харагддаг билээ.

Манай байгууллага  нь “Зам тээвэр, барилга хот байгуулалтын яам”-наас олгогдсон тусгай зөвшөөрлийн дагуу Барилга угсралт, интерьер, экстерьерийн ажлаар 150 гаруй объект  холбоо, дохиолол, дотор гадна цахилгааны угсралтын  чиглэлээр нийслэл болон хөдөө орон нутагт  700гаруй объектод угсралт, суурилуулалтын ажил үйлчилгээ  хийсэн туршлагатай хамт олон юм.

Захирлын мэндчилгээ

Бидний үйл ажиллагаатай танилцаж буй эрхэм танд энэ өдрийн амар амгаланг айлтгая.

Манай байгууллага байгуулагдсан цагаасаа хойш улс орныхоо хөгжилд өөрийн тодорхой хувь нэмрээ тасралтгүй оруулсаар 20 дохь жилээ амжилт бүтээлээр дүүрэн угтаж байна. Бид цахилгаан автоматик, интерьер экстерьер, барилга угсралт болон Галын аюулгүй байдлын цогц үйлчилгээ явуулдаг Монгол улсын тэргүүлэгч байгууллагуудын нэг юм.

Өсөн нэмэгдэж буй зах зээлийн шаардлагад нийцүүлэн харилцагч байгууллагуудынхаа итгэлт түнш байх урт хугацааны зорилгын төлөө хамт олныхоо урам зориг, сэтгэл зүтгэлээр шаргуу ажиллаж байна. Бидний ажил гүйцэтгэлд үнэлэлт дүгнэлт өгч урамшуулж ажилладаг түнш байгууллагуудаасаа бид асар их урам зоригийг авдагаа хэлэхэд таатай байна. Бидний амжилтыг хамтдаа бүтээлцэж буй нийт хамт олон болон хамтран ажиллагч нийт байгууллагууддаа чин сэтгэлийн талархал илэрхийлэхийн ялдамд цаашдын ажилд нь амжилт, амьдралд нь азжаргалыг хүсэн ерөөе.

 

Эрхэм Зорилго, Алсын Хараа болон
Бидний үнэт зүйлс

Эрхэм зорилго:

“Бид аюулгүй ажиллагааг эрхэмлэж, олон улсад өрсөлдөхүйц үр ашигтай, чанартай үйлчилгээг цогцлоох замаар хэрэглэгчдэд үнэ цэнийг бий болгож, улс орныхоо хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах’-д оршино. Эвсэг, чадварлаг хамт олны хүчээр тогтвортой хөгжлийг бий болгож салбарынхаа тэргүүн эгнээнд ажиллана.

Алсын хараа

Монголын эрсдэлгүй ирээдүйг бид бүтээнэ.

Бидний үнэт зүйлс

Эвсэг, чадварлаг хамт олон бидний баялаг

Шудрага бизнесийн ёс зүйг эрхэмлэх

Хэрэглэгч болон хамтрагчдын итгэлийг хүлээх

Мэргэжлийн түвшинд хариуцлагатай чанартай гүйцэтгэлийг эрхэмлэх

 

Байгууллагын Танилцуулга

“Таван – Орд” ХХК нь 1998 онд барилгын салбарт өөрсдийн хувь нэмрээ оруулахаар барилга  угсралт, интерьер, экстерьер, холбоо дохиолол, галын   дохиолол, дотор, гадна цахилгаан угсралт, гал унтраах багаж хэрэгслийн нийлүүлэлтийн чиглэлээр Улаанбаатар хотод байгуулагдсан бөгөөд үйл ажиллагаагаа өргөжүүлэн аймгийн төвүүдэд салбараа нээн амжилттай ажиллаж байна. Манай хамт олон мэргэжлээрээ өндөр түвшинд бэлтгэгдсэн, туршлагатай чадварлаг ажилчид байдаг нь хийж гүйцэтгэсэн ажлын үр дүнгээрээ харагддаг билээ.

Манай байгууллага  нь “Барилга хот байгуулалтын яам”-наас олгогдсон тусгай зөвшөөрлийн дагуу Барилга угсралт, интерьер, экстерьерийн ажлаар 300 гаруй объект   холбоо, дохиолол, дотор гадна цахилгааны угсралтын чиглэлээр нийслэл болон хөдөө орон нутагт  450  гаруй объектод угсралт, суурилуулалтын ажил үйлчилгээ  хийсэн туршлагатай хамт олон юм.

Бидний үүрэг бол

  • Хамгийн сүүлийн үеийн технологыг ашиглан өсөн нэмэгдэж буй барилгын зах зээлийн хэрэгцээ шаардлагыг хангах
  • Улс орныхоо хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулах
  • Өндөр чанартай, хариуцлагатай үйлчилгээ үзүүлэх
  • Судалгаа шинжилгээнд байнгын хөрөнгө оруулалт хийхийг зорих

Түүхэн замнал

1998 - Анх үүсгэн байгуулагдаж барилгын заслын чиглэлээр үйл ажиллагаагаа эхлүүлсэн.

2000 - Цахилгаан холбоо дохиолол, галын дохиоллын систем  угсралт суурьлуулалтын чиглэлээр үйл ажиллагаагаа нэмэгдүүлсэн

2004 - Галын хор, галын хэрэгсэл борлуулж эхэлсэн

2006 - 2007 - Барилга угсралтын чиглэлээр үйл ажиллагаагаа өргөжүүлсэн

2008 - Анхны интерьер, экстерьер зураг төсөл, төслийн гүйцэтгэл хийн үйл ажиллагаагаа өргөжүүлэв

2012 - Оюу толгойн галын аюул байдлыг ханган ажиллах гэрээг үзэглэн ирээдүйн хөгжлийн томоохон алхмыг хийв

2014 - TYCO брэндийн албан ёсны төлөөлөгч болсон

2017 - Барилгын Цахилгаан холбоо дохиоллын зураг төслийн чиглэлээр үйл ажиллагаагаа өргөжүүлэн тэлж амжилттай ажилласаар байна

Бидний давуу тал

  • Угсралт суурилуулалт хийсэн олон жилийн туршлагатай
  • Өргөн сонголттой орчин үеийн дэвшилтэд технологийг цаг тухай бүрт манлайлан нэвтрүүлэх
  • Орчин үеийн шийдэлтэй галын дохиолол болон гал унтраах систем
  • TYCO брэндийн албан ёсны төлөөлөгчөөр
  • Чадварлаг хамт олон, олон жил ажилласан туршлагатай ажилтан, мэргэжлийн зөвлөгөө үйлчилгээ
  • Хямдрал урамшуулал, Тоног төхөөрөмжийн ашиглалтын үеийн зааварчилгаа
  • Угсралт суурилуулалтандаа урт хугацааны чанарын баталгаа гаргаж өгдөг

Дэлхийн брэнд болсон дараах бүтээгдэхүүнээр суурилуулалт хийж байна:

  • АНУ-н Tyco компаний Simplex галын дохиоллын хаяглалттай систем
  • АНУ-н UTC корпраци GST галын дохиоллын хаяглалттай систем
  • Швецар Улсын Securiton галын дохиоллын хаяглалттай систем
  • ОХУ-н Гранд магистр галын дохиоллын чиглэлийн систем
  • Израль Улсын Pima гал болон хамгаалалтын дохиоллын систем
  • Гал унтраах спринклерийн систем
  • Гал унтраах дренчирийн систем
  • Гал унтраах хийн систем систем
  • Гал унтраах хөөсөн  систем