Цахилгаан автоматикийн угсралт суурьлуулалт
“Таван-Орд “ ХХК байгуулагдсан цагаас Барилгын цахилгаан, автоматик, холбоо дохиоллын угсралт засвар үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулж ирсэн. Бид таны хүссэн зураг, төсөв, шийдлийн дагуу барилгын ил болон далд монтаж угсралтыг стандартын дагуу хурдан шуурхай хийж гүйцэтгэх бөгөөд та өөрийн барилга байгууламжийн цахилгаан хангамжийн шийдлийг гаргахдаа манай мэргэжлийн инженер, техникийн ажилчдаас тусламж зөвлөгөө авах боломжтой. Мөн дотор болон гадна бүх төрлийн гэрэлтүүлгийг таны хүссэн интерьер дизайны шийдэлд тохируулж хэрэглээний хүчин чадалтай нь уялдуулан иж бүрэн угсарч суурилуулна. Хоёр талаас унтраалгатай гэрэлтүүлэг, хөдөлгөөн мэдрэгчтэй, ослын үеийн гэрэлтүүлэг зэрэг оффис, орон сууц, авто зогсоол зэрэг бүхий л барилга байгууламжийн гэрэлтүүлгийн ажлыг хийж гүйцэтгэсэн туршлагатай.
Эрчим хүч зохицуулалтын салбарт дэлхийд тэргүүлэгч Шнайдэр, АВВ, ИЕК, СHINT фермийн тоног төхөөрөмжүүдээр эрчим хүч, дэд бүтэц, аж үйлдвэр, дата төв, сүлжээ, барилга угсралт, орон сууцны зах зээлд зориулан эрчим хүчийг аюулгүй, найдвартай, хурдан шуурхай, үр бүтээмжтэй болгох цогц шийдэл болсон самбар шитийг МУ-ын барилгын стандарт норм, дүрмийн дагуу угсарч зах зээлд нийлүүлж байна.
Бидний үйл ажиллагааны чиглэл:
- Цахилгааны бүх төрлийн ажил үйлчилгээ хийж гүйцэтгэх
- Үйлдвэрлэлийн автоматжуулалт
- Барилгын гадна кабель шугам угсралт хийх зэрэг үндсэн зорилготойгоор ажиллаж байна.
Барилгын дотор халаалт, салхивч, ус хангамж, ариутгах татуургын шугам сүлжээ, тэдгээрийн тоног төхөөрөмж, гадна салбар шугам сүлжээний угсралт
Барилгын дотор гэрэлтүүлэг, цахилгаан хангамжийн угсралт, тухайн барилгын гадна салбар шугам сүлжээний угсралт