“Оюу Толгой” ХХК-ийн  “Наадам” аюулгүй ажиллагааны сайжруулалтын хөтөлбөрт шилдгээр шалгарав

“Оюу Толгой” ХХК-ийн “Наадам” аюулгүй ажиллагааны сайжруулалтын хөтөлбөрийн арван гурав дахь долоо хоногийн ялагч болсон Таван Орд ХХК-ийн  Б.Ренчин-Очир,Е.Мөнхбаяр нартаа баяр хүргэе.

Таван Орд ХХК-ийн үйл ажиллагааны хүрээнд тус уурхайн талбарт галын усны гадна гидрант болон насос станцуудын найдвартай ажиллагаа бэлэн байдлыг хангах зорилгоор жил бүр тестийн ажил хийгддэг ба уг ажлын явцад галын усны хоолой /шланг/ -г байнга эвхэж хураах үйлдэл хийгддэг нь биед эвгүй байрлалаар гар ажиллагаа ихээр шаардагддаг байсныг арилган зөөврийн галын хоолой /шланг/ эвхэх багаж хийж үйл ажиллагаандаа нэвтрүүлснийг  ажилтнууд ажиллаж буй орчноо эмх цэгцтэй, аюулгүй болгохын төлөө чин сэтгэлээсээ чармайн ажиллаж байгаагийн нэгэн илрэл хэмээн  “Оюу Толгой” ХХК-ийн Эрүүл мэнд, Аюулгүй ажиллагааны менежер Патрик МкАтакни онцлон хэлжээ.

Цаашид улам ихийг санаачлан бүтээгээрэй.