Нээлттэй ажлын байр
НЭЭЛТТЭЙ АЖЛЫН БАЙР (доорх линкээр орж танилцана уу)
Үйл Ажиллагаа Хариуцсан Маркетингийн Захирал https://www.zangia.mn/job/_78efj9qqs
Барилга,Интерьерийн Албаны Дарга https://www.zangia.mn/job/_3t709t1nq
Сантехникч https://www.zangia.mn/job/_qbfzeawxq
Тавилгын Үйлдвэрийн Мужаан https://www.zangia.mn/job/_91c39vrr5
Манай компанийн шинээр ажилтан авах үйл явц нь дараах журмаар явагддаг.
1. Анкет бүрдүүлэлт / Цаасан болон онлайн/
Хавсралтаар /Мэргэжлийн үнэмлэх, Диплом, Иргэний үнэмлэхний хуулбар, 3х4 хэмжээтэй сүүлийн 3 сарын дотор авахуулсан цээж зураг 1 хувь, Нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтрийн хуулбарыг хавсаргана/
Компани анкетыг хүлээж авснаар ажил горилогчийн өмнө ямар нэгэн хариуцлага үүсэхгүй.
Онлайн анкетийг манай цахим хуудасны Нээлттэй ажлын байр хэсгээр зарладаг.
2. Сонгон шалгаруулалт
Сонгон шалгаруулах явц нь тухайн ажлын байрны шаардлагыг тодорхойлсноор эхэлдэг бөгөөд бид ажилд орох хүсэлт гаргасан ажил горилогч бүрт адил, тэгш боломж олгож, ажилтан сонгон шалгаруулалтын үйл ажиллагааг нээлттэй, шударга, ил тодоор явуулдаг. Ажлын байрны өргөдлүүдийг ажлын зард дурдсан шалгуурын дагуу анкетын шалгаруулалт хийнэ.
3. Ярилцлагад урих
Ажлын байрны тавигдах шалгуурт мэргэжил, туршлага, ур чадварын хувьд нийцэх ажил горилогчийг анхан шатны ярилцлагад урина
4. Мэргэжлийн болон ур чадварын шалгалт
Ажлын байрны онцлогоос хамааран мэргэжлийн эсвэл ур чадварын шалгалт авч, үнэлгээ дүгнэлт өгнө.
5. Шийдвэрлэх ярилцлагууд
Ажлын байрны онцлогоос хамааран 2-3 удаагийн ярилцлагад урина.
6. Ажлын санал тавих
Утсаар, мэйлээр, уулзалтаар ажлын санал албан ёсоор тавьж, хөдөлмөрийн гэрээний нөхцөлүүдийг харилцан тохиролцоно. Сонгон шалгаруулах комисс хоёр ба түүнээс дээш гишүүдээс бүрдэх учир эцсийн шийдвэрийг нэг ажилтан гаргадаггүй.