Хүний нөөцийн бодлого

Компанийн бизнесийн амжилтыг тодорхойлох гол хүчин зүйлийн нэг нь хүний нөөц юм. Хүний нөөц нь байгууллагын бусад нөөцүүдийг бодвол баялаг, үйл ажиллагаанд оролцохын хирээр улам бүр хөгжин дэвжиж байдаг бөгөөд ажилтан бүрийн авъяас чадвар, нөөц боломжийг нээн илрүүлж хөгжүүлэх, тэдний санаачлагыг дэмжих, урамшуулах, зорилгоо хэрэгжүүлэх эрмэлзэл төрүүлэх, дэмжлэг үзүүлэх, орчин бүрдүүлэхэд хүний нөөцийн менежментийн гол зорилго чиглэдэг.

Бид хүний нөөцийн бодлогоороо ”Ажилтан бүрийн мэргэжил, ур чадварт тулгуурласан чадварлаг багийн ажиллагааг орчин үеийн хүний нөөцийн менежментийн арга технологитой хослуулж, бизнесийн урт хугацааны тогтвортой амжилтыг бий болгох”-ыг зорьдог ба ингэхдээ ажилтны тасралтгүй суралцах, өсч хөгжих эрмэлзлэлийг идэвхитэй дэмжин, ажиллангаа сурах, мэдлэг ур чадварыг бий болгох таатай нөхцөлийг олгодог.

Компанийн эрхэм зорилгод нийцүүлэн ажилтанд чиглэсэн үйл ажиллагааг хүний нөөцийн менежментийн арга зүйг  ашиглан явуулснаар өрсөлдөх чадвар бүхий ажиллах хүчийг бүрдүүлж, төлөвшүүлэх стратегийг баримталж дараахь арга хэмжээг явуулдаг. Үүнд:

  • Бид ажилтнаа байнгын сургалтанд хамруулж, үр дүнтэй, бүтээмжтэй ажиллах ур чадварыг эзэмшүүлдэг
  • Байгууллагын дотоод журам, хөдөлмөрийн гэрээг нийт ажилтнууддаа нээлттэй танилцуулж, хөдөлмөрийн харилцааны холбогдох хуулиудыг чанд баримталж ажилладаг
  • Хамт олны эерэг уур амьсгалыг бүрдүүлэх, таагүй нөхцөл байдлаас урьдчилан сэргийлэх, нэгэнт үүссэн зөрчлийг даруй арилгах арга хэмжээг авч ажилладаг
  • Мэргэжлээрээ өсөж хөгжих боломжийг олгож, чадварлаг боловсон хүчнээ дотоод эх үүсвэрээс дэвшүүлэн ажиллуулах,  сонгон шалгаруулж, мэргэшсэн ажилтан бэлдэхийг зорьдог
  • Ажил үүргээ гүйцэтгэхэд аюул осол багатай, ажиллах таатай орчин нөхцөл бүрдүүлэхийг хичээж ажилладаг
  • Байгууллагын өөрчлөлт, хөгжлийн бодлогоор тавигдсан зорилго, зорилтуудаа хэрэгжүүлэхэд шаардлага хангахуйц хүний нөөцийг бүрдүүлэх,

Бид энэхүү бодлогын хүрээнд аливаа ажил гүйцэтгэхээс өмнө ажиллах хүчийг сонгон ажиллуулахдаа тэдний ажлын туршлага, мэдлэг ур чадварын түвшин, хувийн зохион байгуулалт, хандлага харилцаа, нарийн онцгой мэргэжил, албан тушаалуудад бие бялдарын хөгжил, эрүүл мэндийн байдал, спортын авъяас чадвар, сэтгэл зүйн бэлтгэл зэргийг гол түлхүүр үзүүлэлт болгон сонгон шалгаруулдаг бөгөөд ажилд томилсоны дараа аливаа нөхцөл байдал үүсэхээс урьдчилан сэргийлэхийн тулд ажиллах хүчийг тодорхой нарийн шалгуураар ажилд томилдог.