Эрхэм Зорилго, Алсын Хараа болон Бидний үнэт зүйлс

Эрхэм зорилго:

“Бид таны амьдралын үнэт зүйлсийг хамгаалж, амар тайван ирээдүйд хөтөлнө".

Алсын хараа

Бид тогтвортой хөгжлийг хангасан, мэдлэг чадварт суурилсан үндэсний тэргүүлэгч компани болно. 

Бидний үнэт зүйлс

Компанийн олон жилийн мэдлэг, туршлага

Аюулгүй ажиллагаа

Мэргэжлийн баг хамт олон

Чанартай үйлчилгээ

Өндөр хариуцлага

Харилцагч байгууллагууд

 

Байгууллагын Танилцуулга

“Таван – Орд” ХХК нь 1998 онд барилгын салбарт өөрийн хувь нэмрээ оруулахаар барилга  угсралт, интерьер, экстерьер, холбоо дохиолол, галын дохиолол, дотор, гадна цахилгаан угсралт, гал унтраах багаж хэрэгслийн нийлүүлэлтийн чиглэлээр Улаанбаатар хотод анх байгуулагдсан бөгөөд үйл ажиллагаагаа өргөжүүлэн аймгийн төвүүдэд салбараа нээн амжилттай ажиллаж байна. Манай хамт олон мэргэжлээрээ өндөр түвшинд бэлтгэгдсэн, туршлагатай чадварлаг ажилчид байдаг нь хийж гүйцэтгэсэн ажлын үр дүнгээрээ харагддаг билээ.

Манай байгууллага  нь “Барилга Хот Байгуулалтын яам”-наас олгогдсон тусгай зөвшөөрлийн дагуу Барилга угсралт, интерьер, экстерьерийн ажлаар 300 гаруй объект, холбоо, дохиолол, дотор гадна цахилгааны угсралтын чиглэлээр нийслэл болон хөдөө орон нутагт нийт 450 гаруй объектод угсралт, суурилуулалтын ажил үйлчилгээ хийсэн туршлагатай хамт олон юм.

Бидний үүрэг бол

  • Хамгийн сүүлийн үеийн технологийг ашиглан өсөн нэмэгдэж буй барилгын зах зээлийн хэрэгцээ шаардлагыг хангах
  • Улс орныхоо хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулах
  • Өндөр чанартай, хариуцлагатай үйлчилгээ үзүүлэх
  • Судалгаа шинжилгээнд байнгын хөрөнгө оруулалт хийхийг зорих

Түүхэн замнал

1998
Анх үүсгэн байгуулагдаж барилгын заслын чиглэлээр үйл ажиллагаагаа эхлүүлсэн.

2000
Цахилгаан холбоо дохиолол, галын дохиоллын систем  угсралт суурьлуулалтын чиглэлээр үйл ажиллагаагаа нэмэгдүүлсэн

2004
Галын хор, галын хэрэгсэл борлуулж эхэлсэн

2006 - 2007
Барилга угсралтын чиглэлээр үйл ажиллагаагаа өргөжүүлсэн

2008
Анхны интерьер, экстерьер зураг төсөл, төслийн гүйцэтгэл хийн үйл ажиллагаагаа өргөжүүлэв

2012
Оюу толгойн галын аюул байдлыг ханган ажиллах гэрээг үзэглэн ирээдүйн хөгжлийн томоохон алхмыг хийв

2014
TYCO брэндийн албан ёсны төлөөлөгч болсон

2017
Барилгын Цахилгаан холбоо дохиоллын зураг төслийн чиглэлээр үйл ажиллагаагаа өргөжүүлэн тэлж амжилттай ажилласаар байна

Бидний давуу тал

  • Угсралт суурилуулалт хийсэн олон жилийн туршлагатай
  • Өргөн сонголттой орчин үеийн дэвшилтэд технологийг цаг тухай бүрт манлайлан нэвтрүүлэх
  • Орчин үеийн шийдэлтэй галын дохиолол болон гал унтраах систем
  • TYCO брэндийн албан ёсны төлөөлөгчөөр
  • Чадварлаг хамт олон, олон жил ажилласан туршлагатай ажилтан, мэргэжлийн зөвлөгөө үйлчилгээ
  • Хямдрал урамшуулал, Тоног төхөөрөмжийн ашиглалтын үеийн зааварчилгаа
  • Угсралт суурилуулалтандаа урт хугацааны чанарын баталгаа гаргаж өгдөг

Дэлхийн брэнд болсон дараах бүтээгдэхүүнээр суурилуулалт хийж байна:

  • АНУ-н Tyco компаний Simplex галын дохиоллын хаяглалттай систем
  • АНУ-н UTC корпраци GST галын дохиоллын хаяглалттай систем
  • Швецар Улсын Securiton галын дохиоллын хаяглалттай систем
  • ОХУ-н Гранд магистр галын дохиоллын чиглэлийн систем
  • Израль Улсын Pima гал болон хамгаалалтын дохиоллын систем
  • Гал унтраах спринклерийн систем
  • Гал унтраах дренчирийн систем
  • Гал унтраах хийн систем систем
  • Гал унтраах хөөсөн  систем

Компанийн чанарын бодлого

       ЧАНАРЫН БОДЛОГО:

  • Өөрсдийн бүтээгдэхүүн, үйл ажиллагаа, бизнест хамаарах Үндэсний хууль тогтоомж, стандартын шаардлагад байнга нийцэж ажиллана.
  • Бүтээгдэхүүн үйлчилгээний чанарыг ямагт сайжруулах замаар харилцагч, хэрэглэгчийнхээ сэтгэл ханамжийг дээшлүүлэхэд тэмүүлнэ.
  • Тасралтгүй суралцагч байж салбарын шилдэг техник, технологийг нэвтрүүлэхэд тэргүүлэгч байна.
  • Чанарын удирдлагын тогтолцооныхоо үр нөлөөг байнга сайжруулахад компанийн удирдлагын баг үргэлж манлайлагч байна.

       ЧАНАРЫН УДИРДЛАГЫН ТОГТОЛЦООНД АЖИЛТНУУДЫН ОРУУЛАХ ХУВЬ НЭМЭР:

  • Алдаа, гологдол, гомдол саналыг бууруулна.
  • Дотоод харилцаа холбоо, мэдээлэл дамжуулалтыг сайжруулна.
  • Ажил үүргийг тодорхой болгоно.
  • Харилцагчтай илүү сайн харилцаа холбоо үүсч, тэдэнд хэрэгтэй эсвэл тэд ашиглахад өгөөжтэй мэдээ, мэдээлэлтэй болгоно.
  • Хэрэглэгч төвт үйл ажиллагааг хөгжүүлнэ.
  • Хэрэглэгчдийн манай компанид итгэх итгэлийг нэмэгдүүлнэ.

      ЧАНАРЫН УДИРДЛАГЫН ТОГТОЛЦООНЫ ШААРДЛАГА ХАНГААГҮЙГЭЭС ГАРАХ ҮР ДАГАВАРУУД:

  • Хэрэглэгчийн сэтгэл ханамжийн түвшинг тодорхойлох боломж буурснаар хэрэглэгчээ алдах магадлал өснө.
  • Гадаад, дотоод зах зээлийн өрсөлдөөнд оролцох чадвар буурна.
  • Эрсдэл, боломжийг тодорхойлж чадахгүйн улмаас ирээдүйд хийгдэх ажил бүтэлгүйтэх магадлал өснө.
  • Алдаа, гологдол, гомдол тогтмол өсөх хандлагатай болно.
  • Үйл ажиллагаагаа хянах чадвар буурна.