Гал унраагуур

Хуурай нунтаг гал унтраагуур

Хуурай нунтаг гал унтраагуур гэж юу вэ?

Хуурай нунтаг гал унтраагуур нь нефтийн бүтээгдэхүүн, хялбар авалцан асах шингэн, хатуу бодис материал, 1000 Вольт хүртэл хүчдэл бүхий цахилгаан тоног төхөөрөмжид гарсан галыг унтраахад зориулагдсан. Тус гал унтраагуур нь галыг агаараас тасалж, агааргүй орчин үүсгэж унтраадаг химийн бодис агуулсан байдаг.

Хуурай нунтаг гал унтраагуур нь A,B,C,E төрлийн галыг унтраахад хэрэглэгддэг.

A,B,C,E төрлийн гал гэдэг нь:

  • А - төрөл нь цаас, мод, даавуу, резин, хуванцар эдлэл зэрэг хатуу материалаас үүссэн гал
  • В – төрөл нь бензин, дизел түлш, тос, будаг, лак гэх мэт шатдаг шингэн бодисоос үүссэн гал
  • С – төрөл нь пропан, бутан зэрэг шатдаг хийнээс үүссэн гал
  • Е – төрөл нь цахилгаан хэрэгсэлээс үүссэн гал

Хуурай нунтаг гал унтраагуур нь хэрхэн ажилладаг вэ?

Гал унтраагуурыг ажиллуулахын өмнө монометрийн даралтыг шалгах хэрэгтэй. Даралт хэвийн үед монометрийн зүү ногоон дээр, даралт унасан үед улаан дээр, даралт өндөр үед шар дээр заадаг. Гал унтраагуурыг ажиллуулахын өмнө сэгсрэх шаардлагатай.

Гал унтраагуурыг ажиллуулахдаа:

  • Лацыг авна
  • Гал унтраагуурын хошууг галын голомт руу чиглүүлнэ.
  • Бариулыг атгана

Манай компаниас хуурай нунтаг гал унтраагуурыг 1 килограммаас 35 килограмм хүртэлх сонголттойгоор худалдан авч, галын аюулаас урьдчилан сэргийлэх боломжтой.

Нунтаг Гал Унтраагуур 2 кг

Төрөл: ABC 2
Галын ангилал: 8A 55B C
Гадна диаметр: Ф 110 mm
Өндөр: 380 mm
Бодисын жин: 2 ± 3% kg
Ажлын даралт: 14 Bar
Турших даралт: 25 Bar
Цацрагын урт: ≥ 3 метр
Ажиллах хугацаа: ≥ 8 сек
Хадгалах температур: -300C ~ 600C

ABC Нунтаг Гал Унтраагуур 4 кг

Төрөл: ABC 4
Галын ангилал: 13A 113B C
Гадна диаметр: Ф 130 mm
Өндөр: 480 mm
Бодисын жин: 4 ± 2% kg
Ажлын даралт: 14 Bar
Турших даралт: 25 Bar
Цацрагын урт: ≥ 3.5 метр
Ажиллах хугацаа: ≥ 13 сек
Хадгалах температур: -300C ~ 600C

 

ABC Нунтаг Гал Унтраагуур 5 кг

Төрөл: ABC 5
Галын ангилал: 13A 113B C
Гадна диаметр: Ф 145 mm
Өндөр: 520 mm
Бодисын жин: 5 ± 2% kg
Ажлын даралт: 14 Bar
Турших даралт: 25 Bar
Цацрагын урт: ≥ 3.5 метр
Ажиллах хугацаа: ≥ 13 сек
Хадгалах температур: -300C ~ 600C

35 кг ABC Тэргэнцэртэй гал унтраагуур

Төрөл: ABC 35
Галын ангилал: 31A 183B C
Гадна диаметр: Ф 460 mm
Өндөр: 920 mm
Бодисын жин: 35 ± 2% kg
Даралт: 1.2 MPa
Цацрагын урт: ≥ 6 метр
Ажиллах хугацаа: ≥ 20 сек
Хадгалах температур: -200C ~ 550C

 

 

Гал унтраагуур CO2

Нүүрс хүчлийн хийн гал унтраагуур гэж юу вэ?

Нүүрс хүчлийн хийг галын хүчил төрөгчийн хэмжээг багасгахад хэрэглэдэг.  Нүүрс хүчлийн хийг агаар мандалаас ялган авч өндөр даралтанд хий хэлбэрээр гал унтраагуур дотор хадгалдаг. Нүүр хүчлийн хийн гал унтраагуур нь бүх төрлийн шатах бодис, 1000 хүртэлх вольтын хүчдэл бүхий цахилгаан тоног төхөөрөмжид гарсан бага хэмжээний галыг унтраахад зориулагдсан.

Нүүрс хүчлийн хийн гал унтраагуур нь хуурай нунтаг гал унтраагуураас илүү давуу талтай. Учир нь ашигласны дараа үлдэц үлддэггүй. Тиймээс нүүрс хүчлийн хийн гал унтраагуурыг комьпютор, канон, факс, хөгжим, телевиз зэрэг хэрэгсэл байдаг өрөө, оффисын байр, авто гражид, цахилгааны шитний өрөөнд хэрэглэхэд тохиромжтой.

Нүүрс хүчлийн хийн гал унтраагуур хэрхэн ажилладаг вэ?

Нүүрс хүчлийн хийн гал унтраагуур нь -70 хэмийн хүйтэн хийгээр галыг хөргөж унтраадаг. Гал унтраагуурыг ажиллуулахдаа зүүн гараараа бариулаас барьж, баруун гараараа цацруулагч хоолойг галын голомт руу аль болох ойртуулан чиглүүлж, түгжээг мултлан бариулыг чанга атгана. Ингэхдээ баллоныг хэвтээ байдалд хүртэл хазайлгаж болохгүй. Нүцгэн гараараа хошуун дээрээс барихыг хориглоно.

Манай компани 2, 3 , 5, 8, 24, 40, 80 килограммын сонголттой нүүрс хүчлийн хийн гал унтраагуурыг санал болгож байна.

Нүүрс хүчлийн хийн гал унтраагуур 2 кг

Төрөл: MT/ 2
Галын ангилал: 21 B
Гадна диаметр: Ф 114 mm
Цилиндр: 380 mm
Бодисын жин: 2 ± 5% kg
Даралт: 17.5~22.5 MPa
Цацрагын урт: ≥ 2 метр
Ажиллах хугацаа: ≥ 5 секунд
Хадгалах температур: -200C ~ 550C

Нүүрс хүчлийн хийн гал унтраагуур 5 кг

Төрөл: MT/ 5
Галын ангилал: 34 B
Гадна диаметр: Ф 152 mm
Цилиндр: 500 mm
Бодисын жин: 5 ± 5% kg
Даралт: 17.5~22.5 MPa
Цацрагын урт: ≥ 2.5 метр
Ажиллах хугацаа: ≥ 5 секунд
Хадгалах температур: -200C ~ 550C

 

Нүүрс хүчлийн хийн гал унтраагуур 3 кг

Төрөл: MT/ 3
Галын ангилал: 21 B
Гадна диаметр: Ф 133 mm
Цилиндр: 410 mm
Бодисын жин: 3 ± 5% kg
Даралт: 17.5~22.5 MPa
Цацрагын урт: ≥ 2 метр
Ажиллах хугацаа: ≥ 5 секунд
Хадгалах температур: -200C ~ 550C

24 кг  CO2 Тэргэнцэртэй гал унтраагуур

Төрөл: MTT 24
Галын ангилал: 43 B
Өндөр: 1140 mm
Бодисын жин: 24 ± 2% kg
Даралт: 1.2 MPa
Цацрагын урт: ≥ 4 метр
Ажиллах хугацаа: ≥ 20 секунд
Хадгалах температур: -200C ~ 550C

 

 

Автомат нунтаг гал унтраагуур Тунгус (Орос)

Тунгус нь галын дулааны температурыг мэдэрч, заагдсан өндрөөс галын голомт руу гал унтраах бодисыг автоматаар цацан, галыг агаараас тасалж унтраадаг гал унтраах төхөөрөмж юм. Тухайн хамгаалагдаж байгаа объектын хана болон таазанд суурилуулж ашиглагддаг ба уг төхөөрөмжийг дахин цэнэглэж ашиглах боломжтой. Тунгусыг -50 0C -  50 0C-д ашиглана. Автомат нунтаг гал унтраагуурыг A (хатуу бодис), B (шингэн бодис), C (хийн бодис), E (цахилгааны 1000В) төрлийн ангилалд ашиглана. Тунгусыг автоматаар болон гар удирдлагаар мөн галын дохиоллын системтэй холбож ашиглах боломжтой.

Анхааруулах зүйлс:

  • Галын хорыг халаагч хэрэгслээс 2 метрийн хол зайд хадгалах
  • Нарны гэрлийн шууд тусгалд хадгалахгүй байх
  • Галын хорны савыг гэмтээх болон хүчтэй цохиж доргиох, битүүмжлэлийг алдагдуулахгүй байх

Тунгус-4

Бодисын хэмжээ, кг: 4
Хамгаалах талбай, S,м2: А ангилал- 40, B ангилал- 16
Хамгаалах эзлэхүүн, V, м3: А ангилал – 100
Төхөөрөмжийн хэмжээ, мм: Өндөр- 195, Диаметр- 280
Суурилуулах өндөр,м: 2-9
Жин, кг: 7
Гал унтраах ангилал: A B C E

Тунгус-4

Бодисын хэмжээ, кг: 6
Хамгаалах талбай, S,м2: А ангилал- 50, B ангилал- 25
Хамгаалах эзлэхүүн, V, м3: А ангилал – 150, B ангилал- 33
Төхөөрөмжийн хэмжээ, мм: Өндөр- 233, Диаметр- 286
Суурилуулах өндөр,м: 2-9
Жин, кг: 10
Гал унтраах ангилал: A B C E

 

Тунгус -9

Бодисын хэмжээ, кг: 8.6
Хамгаалах талбай, S,м2: А ангилал- 72, B ангилал- 33
Хамгаалах эзлэхүүн, V, м3: А ангилал – 171, B ангилал- 42
Төхөөрөмжийн хэмжээ, мм: Өндөр- 296, Диаметр- 286
Суурилуулах өндөр,м: 2-13
Жин, кг: 13
Гал унтраах ангилал: A B C E

Автомат нунтаг гал унтраагуур 4 кг

Төрөл: ABC 4 kg auto
Галын ангилал: 3A 55 B C
Хоосон жин: Ф 152 mm
Бүхэл жин: 500 mm
Ажлын даралт: 14 Bar
Турших даралт: 25 Bar
Цацрагын урт: ≥ 2.5 метр
Ажиллах хугацаа: ≥ 10 сек
Хадгалах температур: -300C ~ 600C
Ажиллах температур: 680C -700C

 

Гал унраагуур

Танай байгууллага шинэ галын хор худалдан авахаас гадна өмнө нь авсан, хугацаа нь дууссан, гал унтраахад ашигласан галын хороо дахин цэнэглүүлэх нь эдийн засгийн хувьд хэмнэлттэй юм. Бид 20 орчим жилийн туршлагаараа дараах төрлийн галын хорыг цэнэглэж өгч байна:

  1. Бүх төрлийн нунтаг /АВС, ВС/
  2. Нүүрсхүчлийн хийн
  3. Усан
  4. Хөөсөн
  5. Автомат
  6. Хийн баллон нь тусдаа

Манай компанид цэнэглүүлэхээр Орос, Хятад, Франц, Герман болон Солонгосын галын хор ирдэг. Ямар ч төрлийн хорыг дахин цэнэглэж болох бөгөөд хамгийн гол анхаарах зүйл нь өндөр даралтын баллоны ашиглалтын хугацаа, элэгдэл, сэлбэх хэрэгсэл болох хорны хошуу, монометр, толгой бариул, жийргэвч резин юм. Манай борлуулдаг галын хорны төрөл хамгийн өргөн сонголттой тул таныг хороо дахин цэнэглүүлэхээр ирэхэд ашиглалтаас гарч, актлагдах магадлал бага юм. Манай компани нь дараах төрлийн гал унтраагууруудыг худалдаалдаг.

  • Хуурай нунтаг гал унтраагуур
  • Нүүрс хүчлийн хийн гал унтраагуур
  • Автомат гал унтраагуур